Инфляц хоёр оронтой тоо руу үсэрч орох нөхцөл бүрдлээ. Үүнд импортын барааны тээврийн саатал, Эрээний боомт хаагдсан явдал, шатахууны тасалдал зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Жишээлбэл Эрээний боомт хаагдсан гэдэг шалтгаанаар түөмс хүнсний ногооны үнэ өсчээ. Мөн улаан, ногоон чинжүү нэг кг нь 15000, монгол огурци нэг кг нь 15000 төгрөгийн үнэ хүрэв.
Монголбанк уг нь энэ онд инфляцыг 6-8 хувьд барьж чадна гэж байсан нь худал боллоо. Он гарсанаас хойш бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ 65-73 хувиар нэмэгджээ. Цаашдаа ч үнийн өсөлт хурд нэмж Монголбанк, Засгийн газар түүнийг тогтоон барьж чадахгүйд хүрсэн бололтой.

Сэтгэгдэл бичих