ШШГЕГ-ын дарга хурандаа Д.Загджав:

-Цагдан хорих үйл ажиллагаа явуулж байгаа хамгаалагдсан байранд хүссэн бүхэн нь дуртай цагтаа нэвтрэх боломжгүй, хуулиар хориотой байдаг.  УИХ-ын гишүүний бүрэн эрх нь цагдан хорих тухай хуулиар хязгаарлагдсан байдаг. Тэгэхээр хууль зөрчсөн үйлдэл гэж ойлгож болно.

Хорих ангийн үйл ажиллагаа Хуулийн хүрээнд хэвийн ажиллаж байгаа. Д.Монголхүү гэдэг иргэн хэрэгт шалгагдаад манай Цагдан хорих төвд хоригдож байгаа. Манай Цагдан хорих байрнаас хүн оргон зайлсан, хоригдож байсан итгээд алдагдсан тохиолдол гараагүй. Миний хувьд бол би хорих байгууллагын үйл ажиллагаанд байгаа, хорих байгууллагын хүрээнд цагдан хорих байрнаас, цагдан хоригдсон этгээд алдагдаагүй гэдгийг хэлэх байна гэлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хорих ангийн үйл ажиллагаатай танилцах нэрийдлээр очсон ч үнэн хэрэгтээ тус газарт хоригдож буй Д.Монголхүү, Э.Одбаяр нартай уулзах гэж очсон нь тодорхой болсон байна.

Сэтгэгдэл бичих