Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Бусын гол гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун хойд зүгт 76 км-т энэ сарын  14-ний өдрийн 9 цаг 52 минутад 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй  гэж мэдээлсэн байна.

Сэтгэгдэл бичих