Өнөөдөр өглөө нүүрс тээврийн шалаанз машиныг Сүхбаатарын талбайд оруулж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Төв талбайд тээврийн хэрэгсэл оруулсан дөрвөн жолоочийг цагдаагийн байгууллагаас саатуулж, тайлбар мэдүүлэг авсан байна. Энэ талаар “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Жолооч нарыг суллахгүй бол улстөрчдийг дууриагаад цагдаагийн гадаа очно. Тээвэрчдийн эсэргүүцлийн цуглаанаас улстөрчид хол байгаарай. Бид зовлонгоо зарахгүй. Энд ирж баатар болон тодрох хэрэггүй. Монголыг хорлож байгаа хамгийн заваан зүйл бол улстөрчид. Та нарын хуйвалдаанаас болж, хөдөлмөрлөж байгаа хүмүүс гуйлгачин, тэмцэгч боллоо. Одоо болиоч ээ. Цагаан хад дарга нарын диваажин, жолооч нарын там болсон газраа төр зохицуулж чадахгүй бол хилээ хаагаач ээ” хэмээн бухимдлаа илэрхийлж байна.

Тээвэрчид Гашуунсухайтад үүсээд буй нөхцөл байдлыг төр оролцож шийдвэрлэх, Чойрын тээврийг зогсоосон ЗТХ-ийн сайд Л.Халтарын шийдвэрийг цуцлах, Засгийн газар ээлжит бусаар хуралдаж экспортын тээврийн асуудлыг яаралтай шийдвэрлэх гэсэн шаардлагуудыг тавьж байна. Шаардлагын хариуг өнөөдрийн 14:00 цагт багтааж өгөхгүй бол тээвэрчдийн тэмцэл цааш үргэлжилнэ гэдгийг хэлж байна.

 

Сэтгэгдэл бичих