Японы Ерөнхий сайд Кишида Фүмио өнөөдөр /2021.10.07/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар анх удаа ярилаа гэж Киодо агентлаг мэдээлжээ. Владимир Путин Кишида Фүмиод Японы Засгийн газрын тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэсэн бол Кишида Фүмио ОХУ-ын тэргүүнд төрсөн өдрийн баярын мэнд дэвшүүлжээ.

Владимир Путин хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулах тухай яриа хэлэлцээнд дэвшил гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, Японы Засгийн газрын шинэ тэргүүнтэй биечлэн уулзахад бэлэн буйгаа онцолжээ.

Сэтгэгдэл бичих