Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн Засгийн газар өнөөдөр /2021.10.04/ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Сүга эрх баригч Либерал Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ есдүгээр сарын эхээр мэдэгдсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд Абэ Шинзог эрүүл мэндийн шалтгаанаар огцорсны дараа энэ албан тушаалыг хашиж эхэлсэн билээ. 2012-2017 онд Абэ Шинзогийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Кишида Фүмио өнгөрсөн лхагва гарагт болсон намын даргын сонгуульд ялсан юм. Японы парламент удахгүй шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг батлах санал хураалт явуулах бөгөөд үүний дараа Кишида Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцуулна.

Сэтгэгдэл бичих