Өнөөдөр (2021.10.04) 14 улсын төрийн тэргүүн, 21 улсын хуучин төрийн тэргүүн, 100 орны 400 өндөр албан тушаалтан, 130 гаруй тэрбумтны оффшор дансыг илчилсэн “Pandora Papers” олонд ил боллоо.

Энэ нь Жорж Соросын сангаас санхүүжүүлдэг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум /International Consortium of Investigative Journalists/ дэлхийн удирдагчид оффшор схемд холбоотойг илчилсэн түүхэн дэх хамгийн том баримт бичиг болж байна. “Pandora Papers”-д 117 орны 600 гаруй сэтгүүлчдийн сурвалжлаг, 11.9 сая файл алдагдсан мэдээлэл оржээ.  Эдгээр баримт бичигт 45 орны 130 гаруй тэрбумтнуудын тухай мэдээлэл байгаа бөгөөд үүнд Оросын 46 иргэн багтжээ. Энэхүү баримт бичиг нь 90 гаруй орны 330 гаруй улс төрч, өндөр албан тушаалтнууд, түүний дотор 35 улсын удирдагчид хамаатай болохыг тус байгууллага онцлон тэмдэглэжээ. “Баримт бичгүүд Элчин сайд, хотын дарга, сайд, ерөнхийлөгчийн зөвлөх, генерал, төв банкны тэргүүн нартай холбоотой” гэж мэдээлэлд дурдсан байна.  ICIJ нь оффшор бүсэд ажиллаж буй 14 компаниас “2.94 терабайт нууц мэдээлэл” авчээ.

“PANDORA PAPERS” -ын талаар товчхон мэдээлэл хүргэе
2019 онд нэрээ нууцалсан эх сурвалж Вашингтонд төвтэй Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд асар их хэмжээний баримт бичиг илгээх болжээ. Баримт бичигт дэлхийн томоохон удирдагчид, урлаг, спортын одууд, тагнуулын албадын тэргүүн, хотын захирагч, тэрбумтнуудын нуун дарагдуулсан орлого, нууц дансыг илчилжээ. ICIJ-ийн захирал Жерард Райлын мэдэгдсэнээр, энд тэрбум ам. доллар, бус их наядаар тоологдох хөрөнгөний мэдээлэл оржээ.

Асар их хэмжээний санхүүгийн баримт бичиг хуримтлагдсан тул ICIJ урьд өмнө нийтлэгдэж байгаагүй мэдээллийг олонд ил болгожээ.

“Pandora Papers” нь 2.94 терабайт 11.9 сая санхүүгийн баримт бичгээс бүрдэж байна. Зарим мэдээлэл нь 1970-аад онд хамаарах бол ихэнх мэдээлэл нь 1996-2010 оны хооронд байгуулагдсан компани, сангуудад хамаарч байна.

ICIJ дэлхийн 130 хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй сэтгүүлчидтэй хуваалцсан “Pandora Papers” нь түүхэн дэх сэтгүүлчдийн хамгийн өргөн хүрээний хамтын ажиллагаа болсон гэж үзэж байна. Бүтэн жил үргэлжилсэн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ажиллагаа “Алладин” нууц нэрэн дор явжээ.

2016 онд дэлхий дахинд шуугиан тарьж байсан “Panama Papers” 2.7 терабайт 11.5 сая санхүүгийн баримт бичгээс бүрдэж байв.

“Pandora Papers” нь цахим шуудан, гэрэл зураг PDFs, Word, Excel болон бусад формат бүхий баримт бичгүүдийг агуулж байна.

ICIJ санхүүгийн луйврыг илчилсэн зарим мэдээллийг ирэх арваннэгдүгээр сард, бусдыг нь ирэх оны эхээр нийтлэхээр төлөвлөж байна. Мэдээллийг “Panama Papers”-тэй нэгэн адил графикаар гаргахаар зэхэж байна.

 

Дараах улсын хуучин болоод одоо албан тушаалаа хашиж буй төрийн тэргүүн нар оффшор компаниудтай холбогдсоныг зарласны дотор Монгол Улс багтжээ.

Тодруулбал, Аргентин, Азербайжан, Бахрэйн, Чили, Колумб, Зааны ясан эрэг улс, Чех, Доминикан, Эквадор, Эль Сальвадор, Габон, Гүрж,  Гаити, Гондурас, Хонконг, Иордан, Кени, Кувейт, Ливан, Монгол, Монтенейгро, Мозамбик, Пакистан, Панам, Парагвай, Перу, Филиппин, Катар, Испани, АНЭУ, Украин, Их Британи зэрэг улс багтжээ.

 

Сэтгэгдэл бичих