Хүн төрөлхтөн цөмийн сүйрлийн ирмэгт тун ойрхон  байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш анхааруулсныг ТАСС агентлаг дамжууллаа. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр бол манай гараг дээр өнөөдөр цөмийн 14 мянга орчим зэвсэг хадгалагдаж байгаа гэнэ. “Эх  дэлхийг минь устгах цөмийн сөргөлдөөний үүлийг арилгаж, энхтайван итгэлцлийн шинэ эринийг эхлүүлэх цаг болжээ” гэж Гутерриш хэлсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын  зэвсэглэлд хяналт тавих, олон улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч Бонни Женкинс АНУ Цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээг сэргээхийг дэмжиж байна гэж мэдэгдсэн. Женкинс бас үүний тулд сенатын зөвшөөрлийг авах ёстой гээд энэ бол тун бэрх зам туулж байж энэ зорилгодоо хүрнэ гэсэн юм.

Цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээнд  1996 онд гарын үсэг зурсан юм. Энэ гэрээ хүчин төгөлдөр болохоод 44 улс  батламжилсан байх шаардлагатай. Өнөөгийн байдлаар 185 улс орон гарын үсэг зурсан энэ гэрээг 170 улс батламжлаад байгаа юм. Ганцхан АНУ, Хятад улсууд өнөө болтол батламжлаагүй байгаа юм.

 

Сэтгэгдэл бичих