“Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлш борлуулах цэгээ 83-аар нэмж 124 цэгт худалдаалж байна.

Сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 27-ноос 41 цэгээр худалдан борлуулж байсан юм. Энэ өвөл нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолоод байна. Энэ мэтээр борлуулалтын цэгийг үе шаттай нэмэхийг “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа тус компанийн цахим хуудаснаа мэдээлжээ.

 

 

Улаанбаатар хотод одоогоор 33 агуулахад 60 орчим мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна. НЗДТГ-аас шахмал түлшний хэрэглээг нэмэхийн зэрэгцээ түүхий нүүрс тээвэрлэхийг зогсооход анхаарч байгаа. Түүхий нүүрсийг нийслэлд нэвтрүүлэхгүйн тулд  шалган нэвтрүүлэх товчоодод 18 алба хаагчийг гурван ээлжээр томилон, 24 цагаар хянаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих