Энэ зун тодруулбал долдугаар сард Монгол оронд агаарын үнэмлэхүй их температур  Баянхонгор аймгийн Шинэжинст суманд бүртгэгджээ. Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэнээр тус суманд  +40.10 хэмд хүрч халсан байна.

Харин үнэмлэхүй бага температур мөн аймгийн Баянхонгор аймгийн Галуут суманд 0.80 хэмд хүрсэн аж.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр энэ оны долоодугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 208.3 мм байлаа. Салхины үнэмлэхүй их хурд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 34 м/с-д хүрчээ.

Сэтгэгдэл бичих