Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар тарвага  нутагшуулах ажил зохион байгууллаа.
Тэгэхдээ ан амьтны талаар үйл ажиллагаа явуулдаг  мэргэжлийн байгууллага болох “Амьтан асралт” ХХК, “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ-тай хамтран 10 толгой Монгол тарвагыг Хонгор сумын  хоёрдугаар багийн нутагт сэргээн нутагшуулсан  байна. Эдгээр тарвагыг  Хустайн нурууны байгалийн цогцолбор газраас барьжээ.
Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй амьтан учир бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой хэмээн  байгаль орчны мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл бичих