Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант  багийн “Жаргалант-Уул” гэдэг газар өчигдөр буюу долдугаар сарын 08-ны өдрийн 20:00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.  Энэ тухай мэдээллийг 20:10 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн боловч тухайн газар нь Сантмаргац сумаас зүүн хойд зүгт 10 км зайтай тул тус сумын иргэдэд бага мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээллийг Сантмаргац сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих