Америк коронавирусээс хараат бус болох цаг ойрхон байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ зарласан байна. Гэхдээ вирустэй тэмцэх талаар хийх ажил их байгаа гэж тэр онцолжээ.
“Өнөөдөр бид үхлийн аюултай вирусээс хараат бус болох цаг тун ойрхон байна. Гэхдээ COVID-19-тэй хийх тэмцэл дууслаа гэсэн үг биш. Бидэнд хийх ажил их байна” гэж ноён Байден Цагаан ордонд үг хэлэхдээ тэмдэглэснийг Associated Press агентлаг иш татсан байна.
Байдены хэлснээр бол америкчууд “Америк дахиад хамтдаа гэж итгэлтэй хэлж болно” гэнэ. Цар тахал үргэлжилсэн нэг жилийн хугацаанд АНУ “өвчин, айдас, гарз хохирол” амссан, цаашид “бидний жилийн өмнө учирсан шиг зүйлийг америкчууд хэзээ ч давтагдаасай гэж хүсэхгүй байна” гэж АНУ-ын тэргүүн хэлжээ.
Жо Байдены засаг захиргаа анх долдугаар сарын 4 гэхэд насанд хүрсэн хүн амынхаа 70 хувийг дархлаажуулж дуусна гэж байсан ч үүнийгээ хойшлуулсан юм. Өнөөдрийн байдлаар АНУ-ын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн мэдээлж байгаагаар бол COVID-19-өөс сэргийлэх вакциныг насанд хүрсэн хүн амынхаа 67 хувьд хийгээд байгаа юм байна.
Коронавирусын цар тахал дэлгэрснээс хойш тус улсад 33.6 сая хүн өвчилж 604.7 мянган хүн энэ өвчний улмаас нас бараад байгаа ю

Сэтгэгдэл бичих