Минж нь усны төвшин багассан үед голын эрэгт суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулах, орчны чийгшлийг нэмэгдүүлэхэд гол үүрэгтэй мэрэгч амьтан. 2012 оноос хойш нийт 57 бодгаль минжийг Туул голын эх болон түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа.

Судлаачид Туул голын эхэнд 100-150 бүл минжний популяц үүсгэсэн үед байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, улмаар тогтвортой өсөж үржих боломж бүрдэнэ гэж зөвлөдөг. Тиймээс уг ажлыг өргөжүүлэхийн тулд Минж үржүүлгийн төв орчмын газрыг нэмэгдүүлэн, 145 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахыг танилцуулсан юм. Улмаар үржүүлгийн төв орчимд цүнхээл үүсгэн минж нутагшуулж, тоо толгойг нэмэгдүүлэх, байгальд дасгах нөхцөлийг бүрдүүлэн, усны урсацыг нэмэгдүүлэн нөөцийг арвижуулах, экологийн боловсролын тогтолцоонд арга зүйн туслалцаа үзүүлэх эко тур болгон хөгжүүлэхийг зорьж байна. “Минж нутагшуулах, үржүүлэх” төвийг нийслэлийн орон нутгийн хамгаалалтад байгалийн нөөц ангиллаар авахыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхын саналаар дэмжлээ.
Орон нутгийн хамгаалалтад авахаар төлөвлөсөн 145 га газарт нийслэл, дүүргийн захирамжаар иргэн аж ахуйн нэгжид өмчлөх, эзэмших эрх зүйн актаар газар олгогдоогүй байна.

Товчхон: 

  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар улсын төсөв, нийслэл дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, “Гүүп Нейборс”, “Дэзэрэт” зэрэг олон улсын байгууллагын хандиваар Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт барьж, ашиглалтад оруулсан ус түгээх 11 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авах талаар хэлэлцлээ. Эдгээр байрны нийт өртөг 692.6 сая төгрөг бөгөөд Тэргүүлэгчдийн олонх нь тогтоолын төслийг дэмжив.
  • Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, томилох асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээс Д.Төмөрбаатар, “Олон улсын худалдаа логистикийн төв” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүнээс Д.Рэнцэнбямба, “Улаанбаатар спорт менежмент” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүнээс А.Мөнгөн нарыг тус тус чөлөөлөв.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

12 сэтгэгдэл

  1. Заказать консультацию психолога.

    Консультация у психолога Услуги аналитического психолога, психотерапевта.

    Консультация и лечение психотерапевта (психолога) Психолог,
    Психолог онлайн. Индивидуальный подход к консультированию!
    Консультация Психолога – Профессиональная поддержка.
    Консультация у психолога.

  2. Вы можете смотреть Фильмы совершенно бесплатно фильм дюна смотреть бесплатно в хорошем смотреть популярные фильмы 2021-2021 года легально онлайн

  3. Смотреть фильмы онлайн бесплатно Пацанки 6 сезон 3 серия смотреть
    фильмы 2021 года онлайн

  4. Фильм очень понравился форсаж 9 смотреть онлайн бесплатно полностью смотреть
    фильмы 2021 онлайн бесплатно в хорошем качестве вместе с нами.

  5. Смотреть кино, сериалы, мультфильмы все сезоны и серии подряд Пацанки 6 Сезон 5 Серия
    списки лучших фильмов с рейтингом и отзывами

Сэтгэгдэл бичих