Сэлэнгэ мөрөн үерийн аюултай түвшинд хүрэн үерлэжээ. Мөн Монгол орны том, жижиг гэлтгүй голууд үерийн аюултай түвшинг 10-45 см даван үерлэж байгаа аж. Иймд ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэх, найдвартай гүүр, гармаар болгоомжтой гарахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж, анхааруулж байна. Энэ зун  бороо хур их байгаа тул усны ослоор амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай болжээ. Тухайлбал,  он гарсаар улсын хэмжээнд  8 аймгийн 17 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 27 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдсэн байна. Усны ослын улмаас 26 хүн нас барсны 6 нь хүүхэд байгаа юм.

 

 

Цаг уурын байгууллагаас өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нуруунаас усжих Зэлтэр, Туул гол Лүн, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн хэмээн анхааруулав.

Түүнчлэн Бэлтэс, Үүр, Хүдэр, Хараа, Ерөө, Орхон, Туул, Шарын гол, Хэрлэн, Онон, Халх, Ховд, Түргэн, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай 20 см даван тус тус хүчтэй үерлээд байна.

 

 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэх аюултай болжээ. Иймд  ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэлэнгэ мөрөн ийнхүү саваа халин үерлэжээ

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих