Энэтхэгт “Ковид-19” халдварын үзүүлэлтүүд огцом нэмэгдэх болсонтой холбогдуулан АНУ тус улсаас ирэх иргэдэд зорчих хөдөлгөөний шинэ хязгаарлалтуудыг ирэх мягмар гаргаас тогтоохоор болжээ.   Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Өвчинд хяналт тавих, урьдчилсан сэргийлэх төвийн зөвлөмжийг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдсэн байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, АНУ Энэтхэг дэх гадаадын ихэнх иргэнийг хилээрээ нэвтрэхийг түр хугацаагаар хориглох ажээ.

Харин Энэтхэг дэх Америкийн иргэдийн хувьд эх орондоо эргэн ирэх боломжтой ч хилээр нэвтэрч буй гадаадын иргэдийн нэгэн адил коронавирусний шинжилгээний сөрөг хариу юм уу “Ковид-19”-өөр халдварлаад эдгэрснээ нотлох бичиг баримтаа авчрах шаардлагатай байна.

Энэтхэгт баасан гарагт 386 452 хүнээс халдвар илэрснээр халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн есөн хоног дараалан 300 мянга давжээ. Гэвч улсын хэмжээнд өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо хавьгүй өндөр байж болзошгүйг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж байна. АНУ тэргүүтэй орнуудаас илгээсэн тусламжийг Энэтхэг баасан гарагт хүлээн авсан бөгөөд АНУ-аас хүчилтөрөгчийн аппарат, түргэн оношлуур, вакцин үйлдвэрлэх материал зэргийг илгээжээ.

1 сэтгэгдэл

  1. Призвание — это основа социальной реализации человеческой жизни.

    Как выделить призвание и предназначение.

    Натальная карта или воля и высококомпетентность?

Сэтгэгдэл бичих