Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд “Монголын эдийн засгийн форум-2022” чуулганыг дөрөвдүгээр сарын 07, 08-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Чуулганыг угтаж “Шинэ сэргэлт”-ийн бодлогын зургаан зорилт тус бүрээр урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 21-нээс 30-ны хооронд зохион байгуулна.
Гуравдугаар сарын 21-нд Эрчим хүчний сэргэлт
22-нд Төрийн бүтээмж сэргэлт
24-нд Аж үйлдвэрийн сэргэлт
25-нд Хот, хөдөөгийн сэргэлт
28-нд Боомтын сэргэлт хэмээх салбар, дэд хэлэлцүүлгүүд болно.
Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирусийн улмаас завсарлаад байсан Монголын Эдийн засгийн форум ТББ-аас зохион байгуулдаг эдийн засгийн чуулган ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэж, бэлтгэл ажилдаа ороод байна. Чуулга уулзалт хоёр өдөр болоод зогсохгүй, зорилтуудын хүрээнд дэд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн. Зургаан дэд хэлэлцүүлгийн хүрээнд дөрвөн үндсэн хэлэлцүүлэг, хоёр илтгэлийн хүрээнд томоохон хэлэлцүүлэг өрнөнө. Хэлэлцүүлгээс гаргасан санаа, дэвшүүлсэн бодлого бүрийг боловсруулж, дөрөвдүгээр сард болох нэгдсэн чуулганаар нийт 15 сэдвийн хэлэлцүүлэг өрнөх юм” гэж мэдээллээ.