-ТАЗ Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах шаардлагын үүднээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын төгсгөлд 411 дүгээр тогтоолыг гаргасан. Коронавирус халдварын нэрэн дор сонгон шалгаруулалтгүйгээр багагүй хүмүүсийг төрийн албанд томилсон байсан. Тухайн үед 1100 гаруй иргэнийг томилсон байсан. Ингээд он дуусахтай зэрэгцэн 532 иргэнийг чөлөөлүүлсэн. Одоогийн байдлаар 995 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлсэн байна.2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд судалгаа гаргаж, нарийвчилж үзсэн. Нийт 2524 иргэнийг томилсон зөрчил байсан. Үүнээс 518 иргэн нь томилгооны явцад төрийн албан хаагчийн шалгалт өгч жинхэлсэн байна. Энэ нь төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх эхлэл гэсэн үг. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2006 иргэн “Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хүрээнд томилгоотой ажиллаж байсан. Үүнээс албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангаж байгаа нь 934 байв. Харин албан тушаалын шаардлага хангахгүй 1074 иргэн байсан.
-Ковидын хуулийг сунгасан. Тухайн хуулийн хүрээнд энэ оныг дуустал төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр иргэдийг томилох боломжтой?
-Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн үед төрийн албаны томилгоог хийх юм байна гэдэг ойлголтыг ТАЗ авсан. Засгийн газар бусад байгууллагуудад коронавирусийн тухай хуулиар төрийн албанд иргэдийг шалгалтгүйгээр томилж болно. Ингэхдээ албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангасан хүнийг томилох хэрэгтэй.
-Өнөөдрийн байдлаар нийтэд хэчнээн ажлын байр зарлагдсан байгаа вэ?
Хоёрдугаар сарын 01-ний байдлаар сул орон тоо үүсэж, 1393 сонгон шалгаруулалтын захиалга салбар зөвлөл болон ТАЗ-д ирсэн. Үүнээс 1164 ажлын байрыг нийтэд зарласан байна. ТАЗ-ийн цахим хуудас руу ороод үзвэл ТАЗ, түүний салбар зөвлөлийн хэмжээнд ажлын байр зарлагдаж, шалгалтаа аваад явж байгаа. Орон нутагт хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнүүд ховор байна. ТАЗ-ийн 411 дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор орон нутгаас төрийн албаны шалгалт өгөөгүй байгаль хамгаалагчдыг чөлөөлөхөөр ажиллах хүчгүй боллоо гэж мэдээлж байгаа. Тиймээс сумын албан хаагчдад уян хатан хандаж байгаа. Хамгийн гол нь коронавирусийн хуулиараа энэ оныг дуустал төрийн албанд төрийн албаны шалгалт өгөлгүйгээр томилогдон ажиллах боломжтой ч тухайн иргэн нь албан тушаалын тодорхойлолтод тавигдаж буй шаардлагыг хангасан хүнийг томилох хэрэгтэй.
-Хоёрдугаар сарын 01 гэхэд чөлөөлөхгүй бол хоёр шатны арга хэмжээ тооцно гэсэн. Гэхдээ та бүхний тогтоосон хугацаанд ковидын хуулиар томилогдсон хүмүүст хариуцлага тооцох эрх зүйн боломжгүй юм байна?
-ТАЗ-д өнөөдрийн байдлаар 100 гаруй шийдвэрийн төслүүд бэлтгэж байгаа. Эхний ээлжид удирдах албан тушаалтнуудын асуудлыг хөндөж тавина. Байгаль хамгаалагч, малын эмч нарыг төрийн захиргааны албан хаагч байлгах эсвэл төрийн үйлчилгээний албан хаагч болгох эсэх асуудлыг ярилцаж байна.
-Төрийн жинхэнэ албаны нөөцөд хэдэн хүн байна вэ?
-Нийт 10 мянга гаруй хүн бүртгэлтэй байдгаас 1000 гаруй хүн нь ажилд томилогдсон. Өнөөдрийн байдлаар 9 мянга гаруй хүн нөөцөд бүртгэлтэй байна.
-Төрийн албаын Ерөнхий шалгалтын тов зарлагдсан уу?
-Төрийн албаны Ерөнхий шалгалтын товыг зарласан. Бүртгэл хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 19-ний өдрийн өглөөний 9.00 цагийг дуустал явагдана. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3000 гаруй хүн шалгалтад бүртгүүлсэн байна. Ингээд дөрөвдүгээр сарын 01-ний өдөр улсын хэмжээнд шалгалт авна.
canadian drug pharmacy
best online pharmacy no prescription
prescription online
canadian drug store
https://erythromycinn.com/# erythromycin ophthalmic ointment side effects