Өвлийн дунд цагаан Хулгана сар. Нэг цагаан мэнгэтэй шар Хулгана өдөр
Аргын тооллын: 2021.12.6, Даваа гараг
Билгийн тооллын: 2, Сумъяа гараг
Наран ургах шингэх: 08.26-17.00
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Ус
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл, ам, хэрүүл, тэмцэл ирнэ.