Улсын хэмжээнд 897 мянга гаруй  өрх бий гэсэн судалгаа байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилж буй цар тахлын улмаас бизнес, ажлын байраа алдсан өрхийн тоо маш олон. МҮХАҮТ-аас гаргасан судалгаанд 200 мянган хүн ажлын байргүй болсныг дурдсан. Тэгэхээр ийм хэмжээний өрхийн орлого тасарсан гэсэн үг.

Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан “Өрхийн орлого харин ч хамгаалагдсан. Энэ жилийн хоёрдугаар улирлын байдлаар 1 сая 543 мянга болсон. Үүн дотроо 2019 онд тэтгэвэр тэтгэмж нь 226 мянга байсан бол одоо 462 мянган төгрөг болсон. Тэгэхээр өрхийн орлого лав буураагүй. Энэ нь Covid-19-ийн үед авч хэрэгжүүлсэн төсвийн арга хэмжээнүүдтэй холбоотой. 2020 онд 2.7 их наяд, энэ жил 3.8 их наяд төгрөгийн төсвийн арга хэмжээнд зарцуулсан” хэмээв.

Өнөөдөр бизнес, ажилгүй болсон иргэдээ олж харж чадахгүй байгаа Сангийн сайдыг яалтай. Уг нь улс орны төсөв мөнгө, иргэдийн аж амьдралын тухай тооны хэлээр тод томруун  харж хандаж, анхаарч, мэдэж байх ёстой хүн шүү дээ.

Сүүлийн хоёр жилд цалин, тэтгэвэр нэмэгдсэн, иргэдийн бизнесийн орлого сайжирсан, зуу зуун мянгаар өссөн  зүйл лав байхгүй. Ийм байхад өрхийн орлого өссөн гэж хэний ч ой тойнд буухгүй л байгаа юм. Чухам ямар ид шидээр иргэдийн ор­лого өсч хангалуун амьд­раад байгааг ойлгох ухаан хайрла.

 

 

Өнөөдөр зээлгүй өрх айл олоод ир гэвэл гарын арван хуруунд багтах төдий л байх. Ажилгүй болсон, бизнес нь хумигдсан иргэд банкны зээлээ төлөх гэж ёстой л нөгөө хуруу хумсаа хуйхлан байж зүтгэж байгааг хэн хүнгүй мэднэ.  Цар тахлын ганц эерэг тал нь гэвэл иргэд олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулж үргүй зардлаа танаж сурсанд оршино. Харин төр засаг иргэдээс авсан татварын хэдэн төгрөгөө үргүй зарцуулж өөрсдийн нэр хүндээ өсгөхөд анхаарч байгаа нь олны нүдэнд ил харагдаж байна шүү дээ. Нөхцөл байдал ийм байхад өрхийн орлого өссөн гэж яаж хэлж чадаж байнаа.

Сангийн сайдаас гадна УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Өрхийн орлого сүүлийн дөрвөн жилд 42.3 хувиар, цалин тэтгэвэр 34 хувиар өссөн” хэмээн хээв нэг хэлсэн удаатай. Тэгэхээр сайд дарга нар, улс төрчдийн орлого л өссөн бололтой. Өөрөөр хэлбэл зүүдээ ярих гээд хулгайгаа гэдэгтэй агаар нэг сонсогдоод байна.

МУИС-ийн Эдийн засгийн сургуулиас  11232 айлын дунд судалгаа явуулсан мэдээлэл бий. Энэ судалгаанд  орлого өрхүүдийн дунд тэгш бус байдлаар хуваарилагдсан нь тодорхой харагдсаныг дурдсан байдаг.

Өрхийн орлогын байдлыг аваад үзвэл судалгаанд хамрагдсан өрхүүдийн 25 хувь нь   400 мянган төгрөгөөс бага орлоготой байж. Үлдсэн хувийг  500-600, 700-800 мянган төгрөгийн орлого олдог өрхүүд эзэлжээ. Ингээд судалгаанд хамрагдсан өрхүүдийн дундаж орлого нь 812 төгрөг гэж гарсан байна.

Сард 400 мянган төгрөгийн орлоготой өрхүүд  мөнгө илүүчилж хадгалах ямар ч боломж нөхцөлгүй байж.  Харин  цөөн тооны ам бүлтэй, зарлага бага гаргадаг  700-800 мянган төгрөгийн орлоготой өрх л мөнгөн хадгаламж үүсгэх боломжтой нь тогтоогдсон байна. Энэ нь судалгаанд хамрагдсан өрхийн 20 хувь нь байгаа юм. Гэхдээ жилд 600 мянган төгрөгийн хадгаламж үүсгэх боломжтой аж.

Энэ судалгаа хэдийгээр хоёр жилийн өмнө гарсан ч өнөөдөр сүйдтэй өөрчлөгдөөгүй л байх. Учир нь цар тахал гарч иргэдийн бизнес хумигдаж, ажлын байраа алдсан өрхийн тоо нэмэгдсэн шүү дээ. Өнөөдөр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 65-70 хувиар өссөн хэмээн эдийн засагчид тооцоолоод байгаа ийм нөхцөлд иргэдийн орлого өсөх нь юу л бол. Олсон хэдэн төгрөг нь зээл төлөх, хүнсэнд зарцуулагдаад дуусч байна. Нөхцөл байдал ийм байхад зөөлөн суудалд тухалсан Сангийн сайд амьдралаас тасархай зүйл яриад сууж байгаа нь харамсалтай.

13 Comments

  1. homepage May 27, 2022 at 8:21 pm - Reply

    After exploring a few of the blog articles on your site, I seriously like your way of writing a blog. I added it to my bookmark webpage list and will be checking back soon. Please visit my website too and let me know what you think.

  2. view site May 28, 2022 at 8:36 am - Reply

    An intriguing discussion is worth comment. I do think that you ought to write more about this subject, it might not be a taboo subject but usually folks don’t talk about such subjects. To the next! Kind regards.

  3. have a peek at these guys May 30, 2022 at 5:33 am - Reply

    Hi there! This article couldn’t be written much better! Reading through this post reminds me of my previous roommate! He continually kept talking about this. I most certainly will forward this article to him. Fairly certain he’ll have a good read. Many thanks for sharing!

  4. mp3juices May 30, 2022 at 8:35 pm - Reply

    Howdy! I could have sworn I’ve been to this web site before but after browsing through many of the articles I realized it’s new to me. Anyways, I’m certainly pleased I discovered it and I’ll be bookmarking it and checking back often.

  5. download lagu mp4 gratis May 31, 2022 at 11:29 pm - Reply

    A fascinating discussion is worth comment. I do think that you ought to write more on this subject, it might not be a taboo matter but generally people don’t speak about these topics. To the next! Kind regards.

  6. download lagu viral June 1, 2022 at 8:42 pm - Reply

    There’s definately a lot to learn about this topic. I really like all of the points you have made.

  7. try this site June 2, 2022 at 1:27 am - Reply

    I was able to find good info from your blog articles.

  8. keisya tak ingin usai mp3 June 2, 2022 at 1:39 pm - Reply

    I blog quite often and I seriously appreciate your content. The article has really peaked my interest. I will bookmark your website and keep checking for new information about once a week. I subscribed to your Feed too.

  9. download lagu tak ingin usai June 3, 2022 at 7:56 am - Reply

    May I simply say what a relief to uncover somebody who truly understands what they are discussing on the web. You definitely know how to bring a problem to light and make it important. More and more people really need to look at this and understand this side of the story. I was surprised you’re not more popular since you surely possess the gift.

  10. I absolutely love your website.. Pleasant colors & theme. Did you develop this site yourself? Please reply back as I’m attempting to create my own personal site and would love to learn where you got this from or exactly what the theme is named. Kudos!

  11. Having read this I believed it was really informative. I appreciate you finding the time and effort to put this informative article together. I once again find myself personally spending a lot of time both reading and posting comments. But so what, it was still worthwhile!

  12. mp3juice downloads June 5, 2022 at 4:19 am - Reply

    Way cool! Some extremely valid points! I appreciate you writing this write-up plus the rest of the site is very good.

Leave A Comment