Намрын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр /2021.08.22/ Монголчуудын шүтээн Отгонтэнгэр хайрханы Төрийн их тахилга болж байна. Ингээд Отгонтэнгэр хайрханы талаарх мэдээллээс хүргэе.
Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн бөлгөө.
Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис ханы ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулжээ.
Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.
Монголчууд Отгонтэнгэр уулыг эртнээс тайж тахиж ирсэн уламжлалтай
Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч Бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн. Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгыг төрийн нэрийн өмнөөс үйлддэг шашин, төрийн хосолмол ёслол бөлгөө.
6-8-р зуун | Монгол газар нутаглаж байсан Түрэгүүд Отгонтэнгэр уулыг тахидаг байв. |
1828 оноос | Төрийн тахилгатай болсон. |
1924 оноос | Төрийн тахилга зогсож гагцхүү ламын шашны ёсоор хааяа тахидаг байв. |
1930 оноос | Тахилгын үйл ажиллагаа бүрмөсөн зогссон. |
1995 оноос | Отгонтэнгэр уулыг монгол даяараа төрийн ёсоор тахих уламжлалыг сэргээх ерөнхийлөгчийн зарлиг гарав. |
1995 оны 8-р сарын 1 | Төрийн их тахилгыг сэргээсэн анхны ёслол |
1999 оны 8-р сарын 10 | Төрийн хоёр дахь их тахилга |
2003 оны 6-р сарын 14 | Төрийн гурав дахь удаагийн их тахилга |
2007 оны 6-р сарын 29 | Төрийн дөрөв дэхь удаагийн их тахилга |
Байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц
Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уул нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршино. Отгонтэнгэрийг тойрсон 108 төрөл халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй. Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн. Зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг. Энэ уулын эх бие орчноор мөнх ногоон арц, вансэмбэрүү, ванжингарав, юмдүжин, чихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур, зэрэг 400-гаад эмийн ургамалтай, өврийн Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт эцгийн сөгнөсөн айраг шиг амгалнаа мэлтийн мөнгөн бидэр татуулан байх нь нэн үзэсгэлэнтэй.
Отгонтэнгэр уулын ам жалга бүрээс олон зуун гол ундран урсах бөгөөд хамгийн том нь уулын ар талаас Идэрийн гол эх авч хойд мөсөн далайн ай савд, өвөр талаас Завхан, Буянт голууд эх авч Их нууруудын хотгорын ай савд усаа нийлүүлэн цутгадаг.
Уулын орчим бүхэлдээ эртний сөнөсөн галт уулын үлдэгдэл болон асар өндөр, эгц, цавчим хад байц бүхий гүдгэр, хотгор, хавцал, мөсөн голын ул мөр элбэг тохиолдох бөгөөд байгалийн өвөрмөц нэн сонин тогтоцтой юм.
Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн түвшинээс дээш 3650 метр өндөр өргөгдсөн бага Отгон уул байх бөгөөд түүний хойд биед Рашаан голын дагуу төвийн болон баруун бүсийн нутгаар алдартай халуун рашаанууд ундардаг. Түүхийн хуудсанд тэдгээрийг 1585 оны үед хэсэг анчид олж илрүүлсэн хэрэглэснээс хойш Богд Очирваанийг мөнхөжсөн ус хэмээн нэрлэн Төв ба Монгол улс түмэнд алдаршин ашиглагдсаар ирсэн уламжлалт түүхтэй.
Асга хад нуранги, өндөр гүвээ, өргөцөг дагуу орших рашааны булгуудыг үндсэн долоон хэсэг бүлэг бүлгээрээ гадарга дээр ундран гараад 15-20 метр урсаж шургадаг ба гадаргуу дээрхи температурын шатлал нь 15-35 градус хүйтэн, бүлээн, халуун, хэт халуун рашаанд багтах азот зонхилсон буюу хүхэрт устөрөгч холилдсон бага хэмжээний цацраг идэвхит үйлчилгээтэй рашаан болно.
Эмчилгээнд ашиглах боломж бүхий халуун булгууд нь сульфат, карбонат, карбонат-сульфат, сульфат-натрийн найрлагатай ба лити, рубиди, цези, цайр, мишъяк, стронци, мангани, зэс зэрэг элементүүд агуулагдана.
Эмчилгээний гол хүчин зүйл нь халуун рашаан бөгөөд сүрьеэгийн бус гаралтай тулгуур хөдөлгөөний эрхтний архаг өвчин, захын мэдрэлийн судлын үрэвсэл, арьсны архаг өвчнүүд, хайрст үлд, дерматив венийн судасны архаг үрэвсэл, яс булчин, шөрмөсний бэртэнги, гадуур булчирхайн үрэвсэл эмчлэхэд илүү нөлөө үзүүлдэг.
Энэ нутгийн гол нууруудын усанд Монгол хадран, шар сугас, цулбуурт, зэвгэ загаснуудтай ба өвсөн тэжээлт амьтдаас халиун буга, бор гөрөөс, аргал, янгир, хүдэр, гахай, тарвага, зурам, хэрэм, жирх, туулай, чандага гэх мэт мөн махчин амьтдаас чоно, шилүүс, ирвэс, мануул, дорго, үнэг зэрэг байрладаг ба тас бүргэд, цасны хажир, ёл, бэгбаатар, шар шувуу, ууль, хээрийн галуу, төрөл бүрийн нугас, бор галуу, саарал болон хар өрөвтас, хойлог, бор цагаан ятуу, хур, сойр, ангир зэрэг жигүүртэн элбэг байдаг.
Домогт байдал
Богд Очирваанийн эргэн тойронд нь Чулуут, Хонгор морьт, Хатан бэйл зэрэг эртний домогтой олон даваанууд бий. Эрт цагт хошууч бэйсийн хошуунд Хуйхуу нар түрэн орж ирэхэд хошууны бэйс хатнаа дагуулан мөнөөх асга Чулуутын өндөрлөгөөр даваад зугатсан гэдэг. Газар орны сүр хүч уулын бэрхшээлд ялагдсан хуйхуу нар бэйсийн хойноос давж эс чадаад үлджээ. Ийнхүү бэйсийг хатны нь хамт аварсан уулыг нутгийн ард олон Хатан бэйлийн даваа гэж нэрлэх болсон домог бий. Маш хэц огцом давааны жимээр цуваад өгссөн хоёр морьтой хүний түрүүчийн морины хомоол дараагийн хүний толгой дээр унадаг гэлцэнэ. Мушгиа нь хэцлэн шат маягтай тойрч өгсдөгөөс энэ бизээ, сүүлдээ хүн нь бууж мориныхоо сүүлнээс зүүгдэн давдаг гэж ярилцдаг.
Байгаль экологийн хамгаалагдсан байдал
Монголчууд Отгонтэнгэр уулыг олон зууны тэртээгээс “Ариун уул” хэмээн шүтэн, нутгийн иргэд нь өвөг дээдсээс уламжлан ирсэн ёс заншлыг хүндлэн өнөөдөрч ч мөрдөж амьдардаг. Тухайлбал энэ уулын орчимд ан агнах, мод огтлох, эмийн ургамал түүх зэргийг эрт дээр үеэс хориглосоор ирсэн байна.
Отгонтэнгэр “Богд Очирваань” уулыг 1779 оноос эхлэн тахиж ирсэн ба 1911 онд Монгол орон Манжийн ноёрхлоос ангирсны дараа олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын зарлигаар жил бүр тахиж байхаар тогтсон хэдий ч энэ уламжлал Богд хаан таалал төгссөн 1924 оноос алдагдаж 1930-аад оноос бүрмөсөн зогссон байна. Энэ уламжлалыг 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сэргээж Отгонтэнгэр уулын төрийн тахилгыг 4 жил тутамд үйлдэж байхаар болжээ.
Отгонтэнгэр түүний орчмын газар нутгийн унаган төрхийг хадгалах зорилгоор Улсын тусгай хамгаалалтанд авах нутгийн иргэдийн саналыг дэмжиж 1992 онд Улсын бага хурлын тогтоолоор Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт нийт 95,5 мянган га газар нутгийг хамарсан Отгонтэнгэрийн Дархан цаазат газрыг байгуулсан билээ. Тусгай хамгаалалттай газар нутагт ажил үүргээ гүйцэтгэж буй байгаль хамгаалагчид нь хамгаалалтын дэглэмийг сахиулахаас гадна нутгийн иргэдэд байгаль хамгаалах хууль тогтоомжийг сурталчилж байна.
Монгол орны аялал жуулчлалын нэгэн томоохон үзмэр болохуйц чанар
Отгонтэнгэр уулын орчимд байх нууруудаас хамгийн сонин тогтоцтой нь уулын өвөр бэлд байх Бадархундага нуур юм. Энэ нуурын хөлд дээр үзэс тахиж ирсэн овоотой бөгөөд хол ойрын зочин, гийчин, мөргөлчин сүсэгтнүүд Очирваань Бадархундагад залбирал үйлдэхдээ хатуу мөнгө, хадганд боосон мөнгөн ембүүг нуурын усанд өргөдөг уламжлал тогтжээ. Монгол түмний сүр сүсгийн дээд энэ их оргилд буга согоо, ирвэс, шилүүс, хойлог, ховор шувуу, ан амьтад нутагшин байдаг.
Отгонтэнгэр уулын ноён оргилд бараалхаж дэлхийг тольдох гэсэн гадаад, дотоодын олон арван уулчид дан ба давхардсан тоогоор 20 гаруй удаа авирч бие сэтгэлээ ариусгажээ. Богд Очирваань уулын мөнх ногоон арц, халуун, хүйтэн рашаан нэгэнт цууд гарчээ. Отгонтэнгэрийн рашаан амралт өнө эртний түүхтэй бөгөөд элдэв өвчин зовлонд нэрвэгдсэн хол ойрын хүмүүс жилийн жилд хэдэн зуугаараа ирж архаг өвчнөөсөө салж илааршин буцдаг буяны цагаан зам зурайн бий.
Жилийн дөрвөн улирлын турш мөнх цастай байж бүтэн жилийн цөөхөн хоногт оргил орой нь цэлмэж үзэгддэг өргөл мөргөлийн цагаан суварга, буян хишгийн энэ уулаа нутаг усныхан Цагаан уул, Очирваань хэмээн залбиран хүндэлдэг билээ.
Отгонтэнгэр Завхан аймгийн төвөөс шууд хүрнэ гэвэл 78 км, автомашинаар 157 км, Отгон сумын төвөөс 29 км оршдог . Энэ их уулын тухай ерөөл, магтаал, дуу домог, шүлэг яруу найраг асар олон гарчээ. Эдгээрээс хамгийн алдартай нь уртын дууч Жав хэмээх Шагдар үг, аяыг нь зохиосон “Оройн чимэг” гэх 33 бадаг сайхан дуу зохиогдсон нь магтаал, бишрэлийн шинжтэй үг мөр бүхэнд нь уул усны гайхамшиг, рашаан булаг, ан гөрөө, арц хүж, байгалийн тогтоц зэргийг олон бурхадын сүр дүрээр нь, хэв шинжээр нь тодоор дүрсэлсэн байдаг.
which Is Better – Cialis Or Viagra?
erythromycin 250mg tablets
https://erythromycinn.com/# erythromycin cost
order provigil 200mg sale buy provigil pills
what Does Cialis Cost At Walmart?
provigil 200mg brand modafinil 200mg canada
http://erythromycin1m.com/# erythromycin ophthalmic
how Quickly Does Cialis Work?
I have read a few good stuff here. Certainly value bookmarking for revisiting.
I wonder how much attempt you put to create this kind of magnificent informative site.