ЭМЯ-на коронавирусийн халдварын нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, тэр хэрээр эмнэлгийн ачаалал эрс өсч байгаа аж. Улмаар өвчтөнтэй ажиллах эмч, эмнэлгийн ажилтны тоо хүрэлцэхгүй байх эрсдэл рүү ойртож байгааг дуулгав.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 9485 сорьцод шинжилгээ хийснээс 2376 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 120 339 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1494 нь Улаанбаатар хотод, 877 нь орон нутагт, 5 эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 125, Орхонд 86, Баян-Өлгийд 19, Увс аймагт 44, Ховд 61, Говь-Алтайд 68, Хөвсгөлд 40, Архангайд 52, Баянхонгорт 102, Өвөрхангайд 30, Сэлэнгэд 71, Хэнтийд 35, Говьсүмбэрт 14, Дундговьд 18, Сүхбаатарт 41, Дорнод 30, Хэнтийд 35, Сүхбаатарт 41 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2170 хүн эдгэрлээ. Коронавирусийн халдварын улмаас 56-83 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 592 болж байна.