Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц, дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Шадар сайд С.Амарсайхан:
-Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж буй. Нөхцөл байдал амаргүй байгааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгож, дор бүрдээ хариуцлагатай байх нь чухал. Ялангуяа нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулмааргүй байна. Халдварын тархац нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачаалал ихсэж байгаа учраас хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажиллуулах, Анагаахын их сургуулийн төгсөх дамжааны оюутнуудыг хүртэл дайчлахаар зохион байгуулж байна. Ард иргэдийн эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно. Халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Шаардлагатай гэвэл цахимаар зохион байгуулах боломжтой. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр:
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд насанд хүрсэн иргэдийн 91 хувь эхний тунд, 77.2 хувь нь хоёр дахь тунг хийлгээд байна. ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтцын талаар болон вакцины үр нөлөөг судалсан. Уг судалгаагаар вакцин хийлгэсэн ч халдвар авсан иргэдийн 88 хувийг нас барахаас, 75.4 хувийг хүндрэлээс сэргийлж байгааг тогтоосон. Халдвараар нас барах гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушгины хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгаа.


buy provigil 100mg online cheap provigil 200mg uk order provigil online cheap
modafinil 200mg oral generic modafinil 200mg
what Does 5mg Of Cialis Do?