Унгар улсын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр 15:40 цагаас эмэгтэйчүүдийн -57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдана.
МУХБ, МУГТ Д.Сумъяа эхний барилдаанаа Өмнөд Солонгосын тамирчин Ким Жандитай хийх бөгөөд ялбал Хорватын Марика Перишич, Румыны Лоредана Охаи нарын ялсантай хүч үзнэ.
Харин ОУХМ Ц.Цогтбаатар эхний шатанд гоц мөргөсөн ба хоёрдугаар шатанд ОХУ-ын Денис Иарцев, Монакогийн Седрик Бесси нарын ялсантай барилдана.