Засгийн газрын хуралдаан болов. Хуралдаанаар  жирэмсэн болон хөхүүл эхийг вакцинд хамруулах шийдвэр гаргалаа . Манай улс  “КОВАКС хөтөлбөрийн хүрээнд  100 мянган тун “Файзер” вакцин татан авсан байна. Үүнийг жирэмсэн болон хөхүүл хүмүүст хийх юм. Мөн тодорхой эмчийн заалттай хүмүүс “Файзер” хийлгэж болно. Улсын хэмжээнд 53 мянга орчим жирэмсэн эмэгтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар хөхүүл эмэгтэйчүүдийг “Вероселл” вакцинд хамруулж байна. Хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгээгүй  бол “Файзер” вакцин хийлгэж болно. ДЭМБ-аас жирэмсэн эсвэл хавсарсан эмгэгтэй жирэмсэн эмэгтэй коронавирусээр халдварлах эрсдэлтэй тул эмчийн зааврын дор вакцин хийлгэж болно гэж зөвлөсөн юм. Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдах ажээ.