Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Шадар сайд С.Амарсайхан:
-Засгийн газар вакцинжуулалтыг эрчимжүүлж, тавдугаар сарын 8 гэхэд Улаанбаатар хотод вакцины нэгдүгээр тунд хамрагдах бүх хүнээ хамруулж дуусна. Өнөөдөр вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд боломж олгох талаар хэлэлцлээ. Манай улс дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлэх бүх бололцоог бүрдүүлсэн. Дархлаажуулалтад хамрагдахгүй байснаар өөрсдөө ч, гэр бүлээ ч эрсдэлд оруулж, халдварыг хумхи улс орны зорилтод сөргөөр нөлөөлнө гэлээ.
ЭМ-ийн сайд С.Энхболд:
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг 2021 оноос ЭМД-ын сангаас санхүүжүүлж байгаа. Коронавирусийн халдварын эсрэг эрүүл мэндийн санхүүжилтийг баталлаа. Коронавирусийн халдварын сорьц авсан, дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийг өрхийн эрүүл мэндийн хяналтаар санхүүжүүлнэ. Хөнгөн тохиолдлыг гэрээр эмчилнэ. Өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 000-4,3 сая төгрөг байхаар тариф баталлаа.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Вакцинжуулалтын хамрагдалт буурч байгаад харамсаж байна. Вакцинд хамрагдаагүй иргэний өмнөөс нийгэм тэр чигээрээ эрсдэлд орж болохгүй. Тийм учраас вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдэд албадлагын арга хэмжээ авна. Тухайлбал, хүнсний талон, төрөл бүрийн халамжийг энэ сараас хязгаарлна. Харин вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг урамшуулна. 50 мянган төгрөг хүртэлх витаминжуулалтын урамшуулал олгоно.