УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ардчилсан намд элсэж, гишүүний батлахаа намын дарга О.Цогтгэрэлээс өчигдөр /2021.04.29/ гардан авлаа. Тэрбээр УИХ-ын сонгуульд МАХН, МУНН, ИЗНН-ын “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж УИХ-д сонгогдсон. Харин МАХН  МАН-тай нэгдэж тавдугаар сарын 17-нд татан буугдахаар болсон  юм. Иймд С.Ганбаатар “Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой гээд монголын ард түмний өмч хөрөнгө, газрын баялаг дээр сандайлж луйвар, хулагай хийж буй  МАН-тай нэгдэж чадахгүй” гэдгээ албан ёсоор илэрхийлж МАХН-ын гишүүний батлахаа эргүүлд өгсөн байна.